ineedmiin-zurag

ИНЭЭВЭЛ ҮРЧИЙДЭГ Ч ГЭСЭН ТА ЗАЛУУЖНА

Сайн байна уу? Түргэн дуудсан уу?
-Өө дуудсан, дуудсан. Манай эхнэр өвдөөд байна. Энэ өрөөнд орооч…
-Танайд алх байна уу?
-Май.
-Танайд цүүц байна уу?
-Май.
-Танайд отвёртка байна уу?
-Май.
-Танайд бахь байна уу?
-Май. Эмчээ манай эхнэр яачихсан юм бэ?
-Мэдэхгүй ээ, би цүнхээ онгойлгож чадахгүй байна…

Зааны нуруун дээр ялаа сууж, үглэх нь:

  • 2 ч удаа няц дэвсчихээд байхад ажрахгүй явдаг мөн хачин амьтан аа!

Хөөрхөн хүүхнүүд чинь “Ү” үсгийг “Ю”-ээр хэлдэг юм байна лээ ш дээ. Хүүхэн:

  • Юнэн үү?
  • Бүүр хөөрхөн хүүхнүүд аймар том амтай байдаг юм ш дээ. Хүүхэн:
  • Паааааааааааааааааааах тийм үүүүү?

Зорчигч тээврийн онгоцны үйлчлэгч
-Эрхэм хүндэт зорчигчид оо та бүхний дунд эмч байна уу? Нисгэгчийн бие муудлаа гэхэд нэг хүн босоод нисгэгчийн бүхээг үрүү оров. Төд удалгүй
-Эрхэм хүндэт зорчигчид оо та бүхний дунд нисгэгч байна уу..?

Нэг хүн амьтны дэлгүүрээс нохой авчээ. Шөнө гэрт нь хулгай орж, 10 мянган долларыг нь авсан байв. Мөнгөө алдсан хүн нохой худалдан авсан дэлгүүртээ очоод:

  • Та ямар муу нохойгоо надад худалдсан юм бэ? Хулгайч орсон байхад тэр нохой чинь дуу ч гаргасангүй, гэсэнд худалдагч:
  • Аа, тэр нохойн өмнөх эзэн нь саятан байсан юм. 10 мянган доллар тэр нохойн нүдэнд юу ч биш.

Оюутан залуу найз охиндоо бичсэн дөрвөн мөрт:
Чиний минь хамар яг л чимхсэн банш шиг
Чиний минь нүд яг л мойл шиг
Чиний минь хацар яг л алим шиг
Чиний минь хуруу яг л савхан боорцог шиг….

Хонин сүрэг малчин эзнээ агуу лидер гэж итгэн, хоточ банхрыг хамгаалагчаа гэж боддог. Yнэн хэрэгтээ тэр 2 нь чононуудаас илүү их хонь иддэг…

Сарьсан багваахайнууд толгойгоо доош, хөлөө дээш харуулан унтацгаана. Гэтэл гэнэт нэг нь босон толгойгоо дээш нь, хөлөө доош харуулан зогсчихов. Дэргэд нь байсан нэг сарьсан багваахай нөгөөхийгөө гайхан харж:
-Хөөе, манайхаан энэ одоо яагаад байгаа юм бол? гэвэл:
-Зүгээр дээ. Тоох хэрэггүй. Наадах чинь дандаа л ухаан алдаж байдаг юм гэж бусад нь тайвшруулжээ.

Нэг архичин эр гэртээ иртэл архийг нь тоть нь уучихсан байв гэнэ. Эзэн нь уурлаж:

  • Ахиж миний архийг уувал чиний наад өд сөдийг чинь хуйхлаад хаячихна шүү гэж гэнэ. Маргааш эзэн нь гэртээ иртэл тоть нь шал согтуу өдөө зулгаан:
  • Өдтэй байсан ч яалаа, өдгүй ч байсан яалаа гэжээ.

Үглээ тоть илжгийг муулан:

  • Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ… Хажууханд нь байсан муур:
  • Чи тугалга цутгаж үзсэн үү? гэж асуужээ.

Хүүхнүүдийн яриа
-Чиний үс яг хиймэл юм шиг харагдаж байнаа
-Энэ хиймэл үс шүү дээ
-Пөөх, тийм үү? яг жинхэнэ юм шиг л байна ш дээ…

-Аав, ээж хоёр нь маргааш бүхнийг шинээр эхлүүлэхээр шийдсэн. Ээж нь турж эхэлнэ, аав нь тамхинаас гарна. Харин чи?

  • Сургуулиасаа гардаг юм уу даа…
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих