onigoo

Инээвэл залуужна

Туулай: Баавгай ахаа би таныг 12 давхраас үсрээд нисч байна гэж зүүдлээд
Баавгай: Худлаа яриад байгаач би яаж нисэж чаддаг юм
Туулай: Та сайн нисч байна билээ… Төд удалгүй баавгай 12 давхраас үсрэв

***

– Танай нөхөр сүүлийн үед их тураад байна уу даа, бие нь зүгээр биз?
– Сүүлийн үед үргэлж загасанд яваад байгаа.
– Тэгээд турлаа гэж үү?
– Би жаахан хатуурхаад, барьсан загасаараа хооллоорой гээд хэлчихсэн юм.

***

Галт тэрэг дөнгөж хөдөлтөл галзуу эр гараа зангидаад гүйгээд байх юм гэнэ. хөөрхийг өрөвдсөн дарга галт тэргээ зогсоох тушаал өгөв.
-Ишш өвчтэй зовлонтой хүнд буян бололгүй яахав. Миний хүү гараа даллаад гүйгээд байх чинь галт тэрэгнээсээ хоцроо юу ? гэхэд галзуу эр ууртайгаар:
-Юуны чинь хоцрох. Галт тэргийг вокзалаас хөөж явааг минь харахгүй байна уу?

***

Эхнэр: Чи шөнө намайг яагаад Янжмаа гээд дуудаад байв аа?
Нөхөр: Чи ч итгэхгүй л дээ. Би шөнө өөрийгөө Сүхбаатар жанжин байна гэж зүүдлээд.

***

Буруу ярьсан ч ойлголцоод л байгаа юм.
Аав таны яс байна. Минийхийг дүү идчихлээ. Би дүүгийн хавиргыг идлээ шүү….
Надад нэг үстэй дээл бий….
Үхрийн гараар татсан хуушуур хийсэн…
Аавын толгойг би чанасан шүү…
Ээж дүүгийн махыг гаргачихаарай гэсэн…Ин
Монгол хүүхдийн арьсан гутал хийнэ …

***

Шавхай тарьдаг нь манайд байна
Шал угаадаг нь танайд байна
Урж тасддаг нь манайд байна
Умайлгаж оёдог нь танайд байна

***

Осолд орсон хүний дуу: …Baby би бол эвдэрхий хөөн …
Орон гэргүй хүний дуу: …Танайд хононо доо…
Эргүү хүний дуу: …Хайр минь би чамайг танихгүй байна. Хайр минь чи намайг таньж байна. Энэ чинь чи байсан юм уу…
Залхуу хүний дуу: …Хүлэг мориндоо мордох уу даа байх уу даа хө
Орон гаран хүний дуу : …Чамдаа би хайртай гэж хэллүү?
Пластик мэс засал хийлгэсэн хүүхний дуу: …Хөөрхөн хүүхэн болж уу би?
Гэнэт ухаан орсон хүний дуу: …Нээрээ бид тусгай салааныхаан
Фэнгүй хүний дуу: …Дуулсан дуундаа би өөрөө уяраад…

***

УИХ-ын гишүүд АХА-д орж “Ямар хүнийг ядуу гэх вэ?” гэсэн асуултад хариулж чадалгүй цөм хасагджээ. Арга ядсан хөтлөгч сүүлийн гишүүнд хандан:
-Та урд хэлсэн гишүүдийн үгнээс санаа авч нэгтгээд нэг тодорхойлолт хэлж болно шүү дээ гэхэд гишүүн бодож бодож
-Хувьдаа алт нүүрс , барилгын компанигүй, лицензгүй, эхнэрээ сольдоггүй бас машин нь буруу талдаа рультэй хүнийг хэлнэ дээ гэж.

***

Багш оюутнаасаа:
– Чи дундад зууны зохиолчдын тухай ядаж ганц ч гэсэн мэдэх юмаа хэлээч?
– Зайлуул, тэд бүгд үхсэн дээ…

***

Гэр оронгүй нэгэн эр гуанзны дэргэд ирэв.
– Би тав хоног махны бараа харсангүй.
– Алив, энэ хүнд котлетноосоо нэгийг үзүүлчих.

***

-Өөрийнхөө тухай яриач?
– Би залхуу бас идэмхий.
-Цааш нь?
-Залхуу хүрээд байнаа! Явж юм идлээ.

***

Хүү: Аав, би дахиж тантай хамт чаргаар хэзээ ч гулгаж байхгүй, за юу…
Аав: Битгий гоншгоноод бай. Дуугүй намайг чирээд яв!

***

Хорхог идсэний дараа өвөө:
-Алив хүүхээ тэр бөгс арчдаг цаас аваад өг. Энэ хүмүүс амаа арчиг.

***

-Найз нь өчигдөр гоё охинтой танилцсан
-Чи тэгээд утсыг нь авсан уу?
-Авсан. Галакси Нөүт байна лээ, хар даа.

***

Анх удаа шилбэнийхээ үсийг хуссан юм аа. Тэгээд өөрийгөө аймаар майга гэдгийг мэдэж авлаа. Одоо яавал дээр вэ?

Захирагч цэргүүддээ тушаал өгсөн нь:
– За … Энд, энд, энд ухаж бай. Тэр хооронд би яваад яг хаана ухах хэрэгтэйг нь мэдээд ирье.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих