ikea-531883-660x368

Нохойг хайрласнаар бизнесээ сурталчилжээ

Италийн Сициль хотын өмнөд хэсэг болох Катаниад шинээр нээгдсэн “IKEA” дэлгүүр нэгэн сонирхолтой зүйл тохиолджээ.

Учир нь дэлгүүрийн ойролцоо золбин ноход олноор байдаг байна. Хоолгүй, хонох газаргүй ноход өвлийг давахад хэцүү байжээ.

Үйлчлүүлэгчид шинэхэн дэлгүүрийг бус тэдний гадуур байх ноходыг илүү сонирхох болсон байна. Энэ байдлыг дэлгүүрийн эзэн мэдээд дэлгүүр дотор нохдыг оруулж хооллон дэлгүүртээ хонуулдаг болжээ.

Дэлгүүрийн эзэн ажилтнууддаа нэг нэг нохой хариуцан цалин дээрээ урамшуулал авхыг санал болгосон байна. Ажилтнуудын зарим нь татгалзсан ч зарим нь дуртайяа зөвшөөрсөн гэдэг.

Үүнээс хойш дэлгүүрийн нэр хүнд өсч үйлчлүүлэгчид ам сайтай байгаа гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих