car07-696x407

Бразилын загвар өмсөгч нохойгоо аврахаар ус рүү үсрээд амиа алджээ

Бразилын загвар өмсөгч бүсгүй Каролина Биттенкурт живж буй нохойгоо аврахаар ус руу ороод амиа алдсан эмгэнэлтэй явдал гарчээ.

Өнгөрсөн ням гаригт Бразилын Ильябела арлын ойролцоо Каролина нөхрийнхөө хамт дарвуулт завиар зугаалж байжээ. Гэтэл хүчтэй салхины улмаас нохой нь усанд унаж, бүсгүй ч, нөхөр нь ч тэр даруй аврахаар ус оржээ. Хүчтэй салхины улмаас эхнэр нөхөр хоёр бараа бараагаа алдсан гэнэ.

Каролинагийн нөхөр Хорхе Сенсини хэдэн цагийн турш эрэг хавиар сэлж эхнэрээ хайсан ч олж чадаагүй ажээ.

Маргааш нь аврах ангийнхан эрэл хайгуул хийсний дүнд 37 настай загвар өмсөгчийн цогцсыг олсон байна. Харин нохойг аварч чадсан эсэхийг хэвлэл мэдээлэлгүй орхижээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих