ff9f89_hisahito_x974

Эзэн хааны ач хүүг айлгахыг завдав!

Японы ард түмэн эзэн хааны гэр бүлийг хамгаас их хүндэлдэг соёлчоороо гайхагддаг. Япоын эзэн хаан Акихитогийн гэр бүл олон жил үе дамжин энэ хүндтэй албыг хашиж байгаа билээ. Удалгүй Акихито хааны дараагийн өв залгамжлагч болох хүү нь түүнийг албыг авна.

Харин хаан Акихитогийн ач, ханхүү Хисахитогийн сурдаг сургуулийн ширээн дээрээс гал тогооны зориулалттай хоёр ширхэг хутга олдсон тухай мэдээлэл гарчээ. Токиогийн дунд сургуулийн ажилтан Баасан гарагийн үд дунд 12 настай ханхүүгийн өдөр бүр суудаг ширээн дээрээс хутгануудыг олжээ. Тухайн үед Хисахито сургууль дээрээ байгаагүй гэнэ.

Хутганаас өөр ямар нэг заналхийлсэн захиа, зурвас олдоогүй байна. Хяналтын камерны бичлэгийг шүүхэд дуулга өмссөн эрэгтэй сургууль руу нэвтэрч байгааг харуулсан баримт үлджээ. Одоо цагдаа нар дунд эргэм насны барилгачны хувцастай эрэгтэйг эрэн сурвалжилж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих