~Инээхийн тулд гижигдүүлэх шаардлагагүй~
– Чи яагаад ийм сонин хараад байгаа юм бэ?
-?
– Би өвдөөгүй ээ өвдөөгүй, нүүрээ будаж амжаагүй байна …
Эмээ чинь чамайг “Яасан хөөрхөн болчихсон юм бэ” гэж байвал яаралтай турах хэрэгтэй болжээ гэсэн үг.
***
Ээж, та намайг “Блок”-лочихсон юм уу?
-Тийм ээ .Чамаас дандаа спам ирээд байх юм байна ш дээ …
-Юун спам!
-Мөнгө өгөөч, нэгж явуулаач, хоол хийсэн үү энэ тэр гээд л …
***
Хамба лам өөрийн сүмдээ нэгэн бор шувуу тэжээдэг байсан бөгөөд нэг өдөр алга болжээ. Маргааш өдөр нь Хамба сүмд цугларагсдаас: Бор шувуутай нь бос! Бүх эрчүүд босов.
– Үгүй ээ хэн бор шувуу харсан нь бос гэж байна
Бүх эмэгтэйчүүд босов
– Биш ээ, хэн миний бор шувууг харсан бэ? гэж асууж байна.
– Хөвгүүдийн найрал дууны баг тэр чигээрээ босов.
***
Залуухан хосууд хүүхдийнхээ хамт нэг өрөө байранд амьдардаг байжээ. Шөнө болж хэвтсэний дараа нөхөр нь хүүхдээ унтсан эсэхийг шалгахаар:
-Миний хүү босоод, галын өрөөнөөс ус аваад ир гэсэнд хүү нь хариу өгөхгүй байж гэнэ. Хос хүүхдээ унтчихаж гэж бодоод нөгөө ажилдаа оржээ. Бүх зүйл дууссаны дараа юм ярилцан тухлан хэвтэж байтал гэнэт харанхуйгаас:
-Та хоёр юм яриад л, би энэ усыг чинь бариад л зогсоод байх уу, гэх нь тэр.
***
Нэг хүүхэн гэртээ 3 залуутай хамт орж ирэв. Тэгээд ээждээ:
– Ээжээ энэ гурвын аль нь миний хайртай залуу вэ? гэж асуухад ээж нь
– Тэр хамгийн зүүн талынх нь л байна ш дээ гэв.
Охин нь гайхан:
-Та яаж мэдэж чадав аа?
– Мэдэж ядаад байх юу байдаг юм бэ? Тэр чинь орж ирсэн цагаасаа л зэвүүн хүргээд байсан юм гэжээ
***
Эхнэр нь:
– Хайраа манай гэрийн үйлчлэгч жирэмсэн гэх юм?
– Худлаа ярьж байгаа юм дөнгөж хоёр дахь хоног дээр нь жирэмснийг тогтоодог тест хаа ч байхгүй…
***
– Би амиа хорлохоор шийдсэн
– Яаж тэр вэ? Хор, дүүжилж эсвэл судсаа ханаж уу?
– Юмыг яаж мэдэх вэ, амь гарчихаж мэднэ. Найдвартай нь дээр Улсын бүртгэл дээр оочерын урдуур дайрна аа…
***
Түүхийн багш гэрийн даалгаварт Цезарийн тухай бичиж ирэхийг даалгатал ихэнх сурагч салатны тухай бичиж ирэв.
Өдөр, шөнийн тос гэж шал худлаа. Тэр муу тос цаг хэд болж байгааг яаж мэддэг юм?
Ажил, хань хоёроо л зөв сонго. Тэгвээс ажлын 8 цаг хурдан, гэр дэх 8 цаг жаргалтай, үлдсэн 8 цагийг тавтай унтаж өнгөрөөнө.