Бага насанд юм бүхнийг сонирхож явдаг дүрсгүй үе тохиолддог. Ялангуяа угаалгын машин хэрхэн ажиллаж байгааг удаан харж байсан хүн олон. Нүдээ дагуулаад, толгойгоо хөдөлгөөд хардаг байжээ.
Тэгвэл Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны дөрвөн настай оршин суугч бяцхан хүү угаалгын машин дотор гацсан хэрэг нийслэлийн гарчээ. Энэ тухай дуудлага дөрөвдүгээр сарын 8-ны 20:09 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч дуудлагын дагуу очиж, хагас автомат угаалгын машины хатаагч дотор ороод гарч чадахгүй байсан хүүг аюулгүй гаргаж өгчээ.
Бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулан аюулгүй байдлыг нь хангахыг эцэг, эхчүүд болон асран хамгаалагчдад зөвлөж байна.