987461506-chinawashingmachine-baby_6

Угаалгын машинд гацсан хүүг аварчээ

Бага насанд юм бүхнийг сонирхож явдаг дүрсгүй үе тохиолддог. Ялангуяа угаалгын машин хэрхэн ажиллаж байгааг удаан харж байсан хүн олон. Нүдээ дагуулаад, толгойгоо хөдөлгөөд хардаг байжээ.

Тэгвэл Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны дөрвөн настай оршин суугч бяцхан хүү угаалгын машин дотор гацсан хэрэг нийслэлийн  гарчээ. Энэ тухай дуудлага дөрөвдүгээр сарын 8-ны 20:09 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Нийслэлийн Аврах ангийн долоон алба хаагч дуудлагын дагуу очиж, хагас автомат угаалгын машины хатаагч дотор ороод гарч чадахгүй байсан хүүг аюулгүй гаргаж өгчээ.

Бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулан аюулгүй байдлыг нь хангахыг эцэг, эхчүүд болон асран хамгаалагчдад зөвлөж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих