shildeg-onigoo

Энэ цагийн шилдэг ОНИГОО…

Аав нь:
-Чи одоо хаашаа юм? Байнга л компьютерийн ард, хөгжим сонсож кино үзэнгээ тоглоом тоглоод, бэлэн юм идэж уугаад л, тэгээд гарч охидтой зугаацаж шоудахаас өөр ид шид эрдэмгүй…
Хүү нь:
-Та ингэхэд шүүмжлээд байгаа юм уу, атаархаад байгаа юм уу?
***

Жолооч хүн тээвэрлэх норм хэтрүүлчихсэн явж байтал цагдаа шүгэлдэв.
-Жолооч ч зогсохгүй явчихав. Нэг зорчигч:
-Та яагаад зогссонгүй вэ?
-Би түүнийг тэгээд хаанаа суулгах юм бэ?
***

Тал нутгийн хахир хүйтэн өвөл. Жирийн нэг монгол малчин айл. Эхнэр нь гадаа түлээ хагалж нөхөр нь гэртээ тв караоке дуулж хэвтэнэ.
-Арай ч дээ? Эхнэр тань гадаа хүйтэнд, харин та дулаан гэртээ?
-Эхнэр маань солгой хоолойтой л доо хө …
***

Нэг эр нэгэн хөөрхөн бүсгүй дээр очоод
-Танилцья, дугаараа өгчих
-ХААН БАНК 1542255833 ДОЛЛАРЫН ДАНС
***

-Танилцья… Эмүжин
-Hi ulzii…
-Айн шууд уу? Завгүй байна ш дээ.Овоо шулуухан гар уу чи чинь харин?
-Бишээ Өлзий гээд байхад даа.
***

Хоёр цэрэг тагнуулд гараад мөлхөж явтал нэг нь гараараа баасан дээр дарчихжээ. Нөгөөх нь шоолон инээтэл баастай гараараа амыг нь таглан “Чишш…чимээгүй…
***

Диваажинд хоёр нөхөр шатар нүүж суув. Гэтэл нэг нь байн байн хаалгаар орж гараад гүйгээд байх юм гэнэ.
-Чи чинь яагаад л орж гараад байна даа?
-Хөгшин чинь сэхээнд байгаа юмаа.
***

-Чиний үс чинь яг хиймэл юм шиг харагджийнаа…
-Энэ чинь хиймэл үс ш дээ
-Пөөх, тиймүү, яг жинхэнэ юм шиг л харагджийна ш дээ түгүүл…
***

Нэг эр түргэн дуудаж байна гэнэ.
-Өө муусайн үхэж байсан … Монголын түргэн ийм л арчаагүй байгаа юм ш дээ. Хүн бүхэл бүтэн 12 удаа дохиод байхад чинь ядахдаа ганц эргээд залгачихгүй….

Залуухан бүсгүй:

-Олигтой мөнгөтэй залуу олдохгүй бол хайр сэтгэлээрээ хүнтэй сууна аа яадгийм…
***

Нэгэн микроны кондуктор:
-Офицер 500, офицер 500 гээд л орилж байж гэнэ. Гэтэл нэгэн сонсогч цэрэг ирээд: – Эгчээ сонсогч хэдээр вэ?
***

-Юу хийж байгаа юм ганцаараа?
-Салхилж л байна.
-Аймаар харанхуй байна ш дээ?
-Би айдаггүй юм оо.
-Аймаар зоригтой юмаа чи!
-Үгүй ээ, царай муутай юм оо.
***

Эхнэр:
-Чи хурдхан гараад жаахан мод хагалаадхаач?
Нөхөр:
-Би модон дээр суусан мод хагалж болохгүй.
-Тэгвэл би энэ жил төмөр дээр суусан тогоо шанагыг чинь барихгүй шүү…

– Чи ямар мэргэжилтэй вэ?
– Нийтийн тээврийн хэрэгсэлийн удирдлага ба санхүү
– Юунч нэрэлхүү юм бэ? дээ, зүгээр л кондуктор гээд л хэлчихгүй

Ачаалж байна
Зочны үнэлгээ
3.56 (9 votes)

Сэтгэгдэл бичих