zad-ineeh uu

Зад инээцгээе залуусаа!!!

Өвөл болохоор охид яг тахиа шиг болчих юм. Дээгүүрээ үс ноос, доогуураа бараг нүцгэн шахуу ирээдүйд бүгд ээж болно гэдгээ бодоод наад сав суулга, төмпөн коструулаа тугал шиг нэмнээд дулаалаад явцгааж бай!

***

Төрийн ордны цэвэрлэгч эгч 00 цэвэрлэнгээ үглэж гарна:
– Төрөлхийн ганц юмаа чиглүүлж чадахгүй байж төр чиглүүлнэ гэж юу байсан юм.

***

Залуудаа дурлаж явсан хүүхнүүдтэйгээ хааяа тааралдахаараа:
“Би одоо тэгж их уудаг байсан юм байх даа?” гэж бодогдох юм.

***

Таг согтуу гурван залуу таксинд орж ирлээ.
Таксины жолооч уг залуусыг хэт согтуу байгааг мэдээд машинаа асаагаад удалгүй унтрааж гурван залууд хандан:
– Бид ирчихлээ
Нэг дэх залуу нь түүнд мөнгө өгчээ.
Хоёр дахь залуу нь “Баярлалаа”
Гурав дахь залуу нь харин жолоочийг алгадаад авчээ.
Гайхсан жолооч уг залууг арай тасраагүй бололтой гэж бодоод:
-Чи яаж байна аа?
Гурав дахь залуу:
– Дараагийн удаа хурдаа тохируулж яваарай. Чи биднийг бараг л алах дөхлөө.

***

Найз бүсгүйдээ 1.5 сая төгрөгөөр iPhone аваад өгвөл баян, 5.5 сая төгрөгөөр Hyundai аваад өгвөл ядуу. Бас л сонин юм шүү тиймээ?

– Би уухаараа юунаас ч айхаа больчихдог юм.
– Эхнэрээсээ ч гэсэн үү?
– За арай ч тэгтлээ уудаггүй ээ.

***

Оюутан хүүгээ хөдөөнөөс эргэж ирсэн ээж:
– Хотынхон аюултай гэсээр байхад хулхидуулчихсан байна шдээ! Цонхгүй ийм жижигхэн өрөө!
– Ээж, энэ чинь лифт…

***

– Балай юм аа, өчигдөр бааранд согтчихоод машин бариад ирж.
– Цагдаа зогсоогоогүй нь яамай даа.
– Хамгийн гол нь би машингүй шоудсан юм.

***

Хартай нөхөр:
– Намайг араар тавьсан уу, чи?
– Хэзээд нь амжих юм? Тийм зав хаа байна?
– 5-хан минут завсардаад байх юу байсан юм!
– Хммм, чамтай л таван минйут байх…

***

Хар данс хөтлөхийг чинь бидэнд бүр бага сургуулиас л заадаг юм байна шдээ.
“1-ийг нэмээд 2-ыг санана” гээд…

Ачаалж байна
Зочны үнэлгээ
2 (1 vote)

Сэтгэгдэл бичих