Хайртай хүмүүсдээ зориулан хамгийн эрүүл, амтлаг, чанартай зоог хэрхэн хийх жороос бэлтгэлээ. Мөөгийг гурвалжин будаатай хэрхэн зохицуулан агшаамал хийх жороос хүргэж байна.
Орц:
- Гурвалжин будаа – 1 аяга
- Ус – 2 аяга
- Мөөг – 400 гр
- Сонгино – 1 ш
- Яншуй – 1 баглаа
- Оливийн тос
- Давс
Бэлтгэх арга:
Гурвалжин будаагаа агшаана.
Энэ хооронд мөөг болон сонгиноо хэрчиж бэлдээрэй.
Хайруулын тавганд бага зэргийн оливийн тос хийж, сонгиноо бор, шаргал өнгөтэй болтол нь хуурна. Үүний дараа мөөгөө нэмж, 5-7 минут хуурах хэрэгтэй.
Яншуйгаа хэрчиж хайруулын тавган дээрээ нэмж, давсаараа амтална.
Агшаасан будаагаа ногоон дээрээ хийж хутгаснаар таны хоол бэлэн болох юм.