hawirgatai-shol

АМТТАЙ: Үхрийн богино хавиргатай шөл

ОРЦ:

  • Үхрийн хавирга 1 кг
  • Ус 1,5 литр
  • Сонгино 1 ширхэг
  • Улаан лууван 1 ширхэг
  • Сармис 1 ширхэг
  • Өндөгний шар 2 ширхэг
  • Давс 1/2 цайны халбага
  • пүнтүүз 180 гр
  • Ногоон сонгино 20 гр
  • Халуун чинжүү 2 цайны халбага
  • Ургамлын тос 2 цайны халбага
  • сой соус 2 цайны халбага

ХИЙХ АРГА:

1.Үхрийн богино хавиргатай махыг хүйтэн усанд 2-3 удаа угааж цэвэрлэнэ. Ингэснээр махны цус болон элдэв бохирдлыг цэвэрлэнэ.
2.Ингээд үхрийн хавиргыг усанд хийж 10 минут буцалгана.
3.Үүний дараа хавиргыг шөлнөөс гаргаж цэвэр усаар сайтар зайлж угаана. Шөлийг султгаж савыг сайтар цэвэрлэнэ.
4.Ингээд хавирга, сонгино, улаан лууванг хийгээд 12 аяга ус хийнэ. Сонгино, улаан лууванг угааж цэвэрлээд бүтнээр нь хийнэ. Тохируулан давслаарай.
5.Ингээд дунд зэргийн гал дээр 1 цаг буцалгаад зөөлөн гал дээр дахин 30-40 минут буцалган. Буцлах явцад шөлөн дээр тунасан өөх тосыг сайтар шүүж авч хаяарай.
6.Үүний дараа үхрийн хавирга чанасан шөлнөөс өөр саванд тасдан авч пүнтүүз гоймонг зөөлөртөл нь чанаж болгоно. Чанахдаа сармисыг жижиглэн хэрчиж шөлөнд хийж амтлан чанаарай.
7.2-3 ширхэг өндөгний шарыг ялган авч миксэрдээд 1-2 чимх давсаар амтлаад тосолж халаасан хайруулын тавганд жигд гоожуулан хийнэ.
8.Зөөлөн гал дээр тал талаас нь 1 минут орчим хайрна.
9.Үүний дараа хайруулын тавагнаас гаргаж хөргөөд урт нарийн болгон хэрчинэ.
10.Чанасан хавирга, сонгино, улаан лууванг шөлнөөс нь шүүж гаргана.
11.Сонгиныг хаяж, улаан лууванг хазах хэмжээгээр хэрчээд хавиргатай холиод халуун чинжүү, ногоон сонгино, сой соус, 2 цайны халбага ургамлын тосоор сайтар амталж хутгана.
12.Ингээд пүнтүүзтэй шөл болон шүүж тавьсан шөлийг махан дээр хийж зөөлөн буцалгана.
13.Буцалсны дараа хэрчсэн өндгийг хийгээд галын хэмийг унтраагаарай.
14.Ингээд амтат галбитанг бэлэн боллоо. Амтархан зооглоорой.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих