ondog

Анх удаа “өндөгний зураг” хамгийн олон ЛАЙК авчээ

Энгийн нэг өндөгний зураг инстаграмын хамгийн олон лайкыг авч, телевизийн шоуны од Кайли Женнерийн зургийн хандалтыг гүйцжээ.

Тус зургийг 2019 оны нэгдүгээр сарын таванд world_record_egg нэртэй хаягаас нийтэлжээ. Харин Кайли Женнер охиныхоо зургийг 2018 оны хоёрдугаар сарын 6-нд нийтлэн, өнөөдрийг хүртэл 18 сая лайк цуглуулаад байсан юм.

 

Өндөгний зургийн лайк гурван цагийн дотор 14-өөс 18 сая болж нэмэгджээ. Харин хэдхэн цагийн дараа 20 сая гаруй лайктай болсон байна.

Үүнээс гадна Инстаграм дээр хамгийн олон лайктай 20 зургийн жагсаалтад өмнө нь дандаа хүний зураг ордог байсан бол анх удаа өндөг буюу хүнээс өөр зүйлийн зураг уг жагсаалтад багтлаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих