hangarid-nairal-2019

УБ чуулгын дэргэдэх “Хангарьд” найрал байгуулагдсaны 10 жилийн ойн тоглолт болно

Улаанбаатар чуулгын дэргэдэх үндэсний хөгжмийн Хангарьд найрал үүсэн байгуулагдсaны 10 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт энэ сарын 6-нд 19:00 цагт Улаанбаатар чуулгад болохоор болжээ.

Уг хүндэтгэлийн тоглолтод Монголын болоод дэлхийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд эгшиглэхээс гадна “Авьяаслаг монголчууд” шоуны дэд байрын шагналт Х.Бархүү, Б.Мягмарцэрэн болон залуу хөгжимчид шилдэг үзүүлбэрүүдээ толилуулах юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих