beyonce-lion-king

Дуучин Бейонсе шинэ цомгоо “The Lion King: The Gift” хэмээн нэрлэжээ

Домогт “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны уран сайхын хувилбар долдугаар сарын 19-нд нээлтээ хийлээ. Симба арслангийн түүхийг өгүүлэх энэхүү уран сайхны киноны дууг алдарт дуучин Бейонсе дуулжээ. Тэрбээр мөн Симба арслангийн дотнын найз Нала эрслэнд дуу оруулсан байна.

Симба арслангийн тухай өгүүлэх түүх дуучин Бейонег шинэ цомгоо “The Lion King: The Gift” хэмээн нэрлэхэд хүргэжээ. Ингэж нэрлэх болсон шалтгаан нь тус цомгийн бүхий л дуу нь Африкийн тухай өгүүлэх гэнэ. Бейонсе энэ тухай ярихдаа “Цомогт багтсан шинэ дуунууд орчин үеийн хөгжимд өөрчлөлт хийнэ гэж найдаж байна. Тэрдундаа R & B, поп, хип-хоп болон Afro Beat урсгалыг дуундаа хольж оруулсан” хэмээн хэлжээ. Түүний шинэ цомогт нийт 27 уран бүтээл багтсан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих