Ховд аймгийн Жаргалант сумын иргэн “О” Буянт сумаас ирж байх замд зүс танихгүй хүнээс нэг ширхэг тарвага худалдаж авсан зөрчлийг илрүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Баян-Өлгий аймаг тарваган тахлын голомттой, 2019 онд тарваган тахлын өвчин гарч нэг гэрийн 2 хүн нас барьсан тохиолдол гарч байсан.
Иймд ард иргэдэд тарваганы мах идэхгүй, эмчилгээний зориулалтаар эд, эрхтнийг хэрэглэхгүй байхыг АНХААРУУЛЖ, өөрийгөө болон бусдын амь насанд хохирол учруулахгүй байхыг УРИАЛЖ байна.