tarwaga

Монгол улсын нутаг дэвсгэрт тарвага агнахыг хорьсон тул тарвага агнахгүй байхыг анхааруулав

БОНХСайдын 2014 оны A/61 тушаалаар монгол улсын нийт нутаг дэвсгэрт тарвага агнахыг хорьсон тул тарвага агнахгүй байх
Тарваган тахал өвчнөөр 8,9,10-р сард хүний өвчлөл гардаг улирлыг угтуулан тарвагатай ойртохгүй байх, тарвага, зурам, мэрэгч амьтны ичээ ухах, нүх дошны дэргэд сууж бүүргэнд хазуулахаас болгоомжлон, өөрийгөө хамгаалах Нохойгоор бариулсан болон үхсэн тарвагатай харьцахгүй байх
Тарвага агнахгүй тарваганы арьс, түүхий мах эд эрхтэнтэй харьцахгүй байх

~Монгол улсын нутаг дэвсгэрт тарвага агнахыг хорьсон тул тарвага агнахгүй байхыг анхааруулав~

Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.
Тарваган тахлын голомтот нутгаас агнасан тарваганы мах, нойтон арьс, түүхий эд бүтээгдэхүүнийг гэр орон, төв суурин газар зөөвөрлөхгүй байх
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах
Тарвагатай харьцах, тарваганы бүүрэгт хазуулсны дараа өндөр халуурах, булчирхай цочиж томрох, эмзэглэх, цустай цэр гарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад яаралтай хандах /

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих