huuhed-awarchee

Алба хаагчид угаалгын машины сэгсрэгчинд гацсан хүүхдийг аварчээ

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны …дугаар байранд гурван настай хүүхэд тоглож байгаад угаалгын машины сэгсрэгчинд гацжээ. Энэ дуудлагыг гуравдугаар сарын 22-ны өдрийн 19:06 цагт хүлээн авсан Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 19:11 цагт очиж, хүүхдийг эсэн мэнд гаргасан байна.

Хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг  ОБЕГ-аас эцэг, эхчүүдэд анхааруулж байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих