belen-baidliin-uzleg-2019

Өвөрхангайн 9 суманд БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ хийлээ

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамираар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Өвөрхангай аймагт энэ сарын 14-19-ний өдрүүдэд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Арвайхээр, Бат-Өлзий, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Сант, Уянга, Хархорин, Хужирт сумдад ажилласан юм.

Энэ үеэр сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.

Мөн гамшгаас хамгаалах эрсдэлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэлтэй танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих