b-kannon-a-20190224-810x500

Япончууд РОБОТ бурхан шүтдэг болжээ

Арлын Япон улсын эртний нийслэл, одоогийн хоёр дахь том хот Киото шашин шүтлэг, соёл урлагийн өлгий нутаг билээ. Энэ хотод Японы бүхий л том сүм хийд, шашны дурсгалууд оршдог бөгөөд жилдээ 53 сая жуулчин хүлээн авдаг.

Тэгвэл Эрдэмтэн Хироши Ишигуро Майдар бурхныг төлөөлүүлэн бүтээсэн “Миндар” хэмээх робот бурхан нь андройд үйлдлийн системээр ажилладаг, 195 см өндөр, 60 килограм жинтэй 3 хэмжээст робот юм.

Робот бурхан ойролцоогоор нэг сая орчим долларын өртгөөр бүтсэн. Миндар робот бурхан нь ярьж байхдаа их бие, толгой, нүд, гараа хөдөлгөдөг төдийгүй Буддын лам нарын нэгэн адил маань хөгжөөж, хонх дамар дугаргаж, хоёр алгаа хавсран залбирч чаддаг байна. Түүнчлэн түүнд бурхан багшийн “Билгүүний зүрхэн судар” номыг айлдах 25 минутын програмыг суулгажээ.

Робот бурхныг бүтээсэн зорилго нь шинэ эрин үеийн хүүхэд залууст орчин үеийн хөгжил дэвшлээр дамжуулан мартагдаад буй зан заншил, Буддын шашны сургаал номлолыг түгээн дэлгэрүүлж, таниулан сурталчлах аж. Цаашдаа энэхүү роботод олон зүйлийг нэмж хөгжүүлэх бүрэн боломжтой гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих