Нью-Йорк мужийн Уэстчестер дүүргийн шүүхэд нэгэн хачирхалтай хүсэлт иржээ. АНУ-ын иргэн хятад гаралтай Питер Зу хэмээх 21 настай залуу ууланд цанаар гулгаж байгаад хүнд бэртэж хэд хоног эмнэлэгт ухаангүй хэвтэж байгаад тархи нь үхжиж нас баржээ.
Тиймээс эцэг эх нь Уэст Поинтын цэргийн академийн сонсогч байсан хүүгийнхээ үрийг авч хадгалуулахаар шийджээ. Хятадад хүүхэд төрүүлэх хязгаартай байдаг тул удам залгах хүү нь өнгөрсөн тохиолдолд үрийг нь мэс заслаар авч тээгч эхэд суулган хүүхэд төрүүлж авдаг аж.
Энэ асуудлыг Америкын холбооны шүүх хуралдаад зөвшөөрсөн байна. Мөн дахин ийм асуудал гарвал эмнэлэг хүсэлтийг шүүхэд хандуулалгүй шууд шийдэж өгч байх захирамж гаргасан байна.