720

Хатан хааны ордон 605 өрөөтэй

Их Британий хатан хааны гэр бүлийн Букингемийн ордон бол дэлхийн хамгийн том орон сууцны байшинд тооцогддог.1703 онд баригдаж 316 жилийн нүүрийг үзэж байгаа тус ордон 605 өрөөтэй. Бүх өрөөнд нэг нэг хонолоо гэхэд жил найман сарыг зарцуулна.

Зөвхөн хатан хааны унтлагын өрөө гэхэд л 78 байдаг. Үнэт модоор урласан тансаг буйдантай өрөөнүүд 240 бий. Хатан хаан зарим өрөөнд юу байдаг эсэхийг ч төдийлөн санахгүй.

Дэлхийн бүх улсын тэргүүнийг авчирч нэг нэг өрөөнд байлгасан ч энэ ордныг дүүргэж чадахгүй. Ордонд 240 ажилтан байдаг ба хатан хааны гэр бүлийн ойр зуурын бүх ажлыг хийдэг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих