Гурван настай Голландын хоньч нохой Осирис, Риф хэмээх гурван сартай бяцхан хулганатай үй зайгүй андууд. Тэднийг ингэж нөхөрлөхийг хараад эзэн нь хүртэл гайхна. Тэд нэгнээсээ сална гэж байхгүй унтахдаа ч хамт унтана.
Хулгана өглөө бүр нохойны амыг цэвэрлэж өгдөг. Анх эзэд нь цэвэрлэж байгааг нь хараад идэх нь л гэж бодсон. Гэвч үгүй байсныг сүүлд нь ойлгосон.
Хааяа тэд бие бие рүүгээ удаан гэгч нь хардаг. Хааяа бүр ярилцаж буй мэт байдаг тухай эзэн нь хэлжээ.
Хүмүүс амьтдаас ухаантай гэдэгтээ хэзээ ч эргэлзэж байгаагүй. Гэхдээ гаднаас нь бүхнийг дүгнэдэг энэ үед хамгийн сайхан үлгэрлэл гэж хүмүүс дүгнэжээ.