mori-bvsgvi

Морины үсийг сонирхолтойгоор засагч бүсгүй

Америкын морь сонирхогч бүсгүй Мелоди Хэймс морины үсийг урлаг болтол засдагаараа дэлхий нийтэд танигджээ. Тэрээр 9 настайдаа нэгэн одой морьтой байсан аж. Тэр мориндоо тэрээр ухаангүй хайртай.

Түүний морь арьсны өвчин тусч үсийг нь авах шаардлагатай болсон байна. Энэ үед түүнд нэгэн санаа төрсөн нь морины үсийг хэлбэр гарган засах санаа байв.

Тэрээр одой мориныхоо үсийг олон янзаар зассаар хорин жилийн хугацаанд морины үс засахыг урлаг болгожээ.

Тэрээр саяхан телевизийн нэгэн шоунд оролцсон байна. Одоо түүнд мориныхоо үсийг хэлбэртэй засуулах гэсэн хүмүүсийн дараалал үүссэн гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих