alberto-lopez-theft

Их санасан газар есөн шөнө хоосон

АНУ-ын иргэн Алберто Лопез хүмүүсийн дэл сул зүйлүүдийг хулгайлдаг хулгайч байжээ. Гэхдээ түүнийг цагдаа ч, хүмүүс ч ихээр тоодоггүй байсан тул тэрээр өөрийгөө бүрэн бэлтгэгдсэн гэж үздэг болсон байна.

Нэгэн өдөр “Catch me if you can” хэмээх мэргэжлийн залилан хийдэг залуу цагдаа болсны дараа их амжилт гаргадаг тухай киног үзжээ. Түүнд хулгай хийх огт утгагүй санагдаж гэнэ. Тэгээд өөрийн чадвараа цагдаагийн газарт зориулах ёстой хэмээн  бодож цагдаагийн албанд ажилд орох хүсэлт гаргасан байна. Түүнд удалгүй цагдаагийн газраас “та ирж ажлын ярилцлаганд орно уу” гэсэн утгатай шуудан иржээ.

Лопез ч ярилцлагадаа дуртай очсон байна. Харин түүнийг цагдаагийн газар ороход ажлын талаар биш өөрийх нь ямар хэрэг хийсэн талаар хатуухан ярилцлага болсон гэдэг.

Түүний хулгайлсан зүйлс 5000 долларын үнэ бүхий байсан гэдэг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих