694940094001_5791357665001_5791356807001-vs

Ижил хүйстнүүдийг чулуугаар шидэж алах хууль батлагджээ

Зүүн Өмнөд Азийн Бруней улс ижил хүйстнүүдэд чулуугаар шидэж алах ял оноох заалт бүхий лалын хатуу хуулийг хэрэгжүүлэхээр болжээ. Өнөөдрөөс /2019.04.03/ хэрэгжиж эхлэх энэхүү хуульд мөн бусад төрлийн гэмт хэрэгт оноох шийтгэлүүдийг заасан байна. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд, жишээ нь, гарыг нь тайрах шийтгэл ногдуулах аж.

“Дундад зууны үеийн шийтгэл” ногдуулах болсонд тус улсын ижил хүйстнүүд цочирдон хүлээн авчээ. Шинэ хуулийн дагуу ижил хүйстнүүд өөрөө өөрсдийгөө илчилсэн болон уламжлалт бус бэлгийн харилцааг нь дөрвөн хүн гэрчилсэн тохиолдолд дээрх шийтгэлийг ногдуулах гэнэ.

Бруней улсад ижил хүйстний харилцааг хуулиар зөвшөөрдөггүй бөгөөд 10 жилийн хорих ял оноодог байжээ.

Брунейн 420 мянган хүн амын гуравны хоёр нь лалын шашинтай аж. Энэхүү цаазын ялыг хэвээр үлдээсэн ч 1957 оноос хойш ялын дээд хэмжээг гүйцэтгээгүй аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
2 (1 vote)

Сэтгэгдэл бичих