57511513_599335470584449_8733573708720898048_n

Бяцхан хүү гэж бодон хүний нөхрийг тэвэрчээ

Британийн “Ultimo” дотуур хувцасны брэндийг үүсгэн байгуулагч хатагтай Мишель Монед саяхан нэгэн хөгтэй явдал тохиолджээ. Вьетнам улсад зочилж байх үедээ тэрээр хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Брэндийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгч дууссаны дараа түүнд нэгэн бяцхан хүү ирж цэцэг өгсөн байна. Тэрээр бяцхан хүүг тэврэн ихэд тааламжтай хандаж гэнэ. Харин тэнд байсан зарим хүмүүс инээлдэн ихэд хөгжилтэй байсан гэнэ. Үзэгчдийн дундаас нэгэн эмэгтэй “Миний нөхрийг газарт хурдан буулга” гэж чангаар хэлсэн гэнэ.

Учир нь түүний тэвэрсэн хүн бол бяцхан хүү биш 27 настай Вьетнам залуу Тэн Фат Нгуен байжээ. Ингэж Мишель Вьетнам улс дахь үйлдвэрлэгчдэдээ зориулсан хэвлэлийн бага хурал дээр 3000 үзэгчдийн өмнө эвгүй байдалд орсон байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих