heree-had

Хэрээ хад бус “Шонхор хад” хэмээн нэрлэх нь зүйтэй

Хэнтий аймаг Дэлгэрхаан сумын нутагт “Хэрээ хад” байрлана. Үүнийг хутгийн иргэд цээрлээд шонхор шувуутай адилхан харагддаг тул “Шонхор хад” хэмээн залруулан нэрлэх нь зүйтэй хэмээжээ.

Хэрлэнбаян – Улаан уул нь 200 орчим мянган га талбайг эзэлдэг, хамгийн өндөр оргил Дэлгэрхаан уул 2042м, урд энгэр талдаа томоохон 9 амтай, тэдгээрийн нэг нь Их Хайлантайн ам юм.

Тус аманд булш хиргисүүр, Чингис хааны түүхэнд холбогдох газрууд бий. Их Хайлантайн ам адаг хэсэгтээ нарийхан жалгатай бөгөөд өгсөх тусам хад асга, хайлаас бургас бүхийгээр 100-200м өргөсөн тэлдэг.

Амны эхэнд үзүүр цохионд шонхор шувууны дүрс хэлбэртэй эл хад байдаг аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих