onigoo

Онигоо онигоо онигоо…

Би дээрээ 4-н ахтай. Нэрийг нь:
1. Жанчив
2. Зодов
3. Нүдэв
4. Балбав
3-н хөөрхөн эгчийг маань:
1. Чимхэв
2. Алгадав
3. Загнав
Харин хайртай ганц дүүгийн маань нэр нь:
1. Ховлов гэдэг дээ.

***

Хүү сургуульд ороод анхныхаа хичээлд явж байв. Цэцэрлэгийнхээ хажуугаар өнгөрч яваад элсээр гэр барьж тоглож байгаа бяцхан жаалууд хараад:
-Та нартайгаа тогломоор л байна, даанч боловсрол минь өндөрдөөд байна даа

***

Багш аа, зүв зүгээр байсан хүүхдийг загнаж болох уу?
– Яаж болох вэ дээ
– Би даалгавраа хийлгүй зүв зүгээр байж байгаад ирлээ.

***

Ээж нь хүүгээсээ асууж байна гэнэ.
-Чи яагаад төгөлдөр хуураа тоглохгүй байгаа юм бэ? гэтэл хүү нь:
– Та намайг төгөлдөр хуураа тогловол нэг зайрмаг авч өгдөг. Харин тоглохгүй бол манай хөрш гурван зайрмаг авч өгнө гэсэн.

***

Ломбард ажиллуулдаг эр гэрт нь хулгай орсныг хамгийн түрүүнд мэдэв.

Нэгэн “од” дуучин дээр нэг “шүтэн бишрэгч” нь ирэв.
-Та энэ жил орлого тааруухан байв уу даа?
-Сайн сайн, маш сайн. 100 саяыг олсон шүү…
-Цомог чинь хэр зарагдсан бэ дээ?
-Өө сайн зарагдсан, 100 мянган CD зарчихлаа шүү дээ… Ингэхэд чи яагаад намайг ийм нарийн судлаад байгаа юм? Эр:
-Би танай дүүргийн татварын байцаагч л даа.

***

Галт тэрэгний купенд ганцхан зорчигч аялж явна. Гэнэт буутай дээрэмчин ороод иржээ.
-Байгаа мөнгөө бушуухан өгөөдөх.
-Надад өгье гэсэн ч сохор зоос ч алга.
-Тэгээд юундаа чичрээд байгаа юм бэ?
-Билет шалгагч орж ирж байгаа юм байх л гэж бодоод

***

-Сайн нь дандаа мууг ялж байдаг
-Ийм ч гэнэн байх гэж дээ
-Гэнэн биш бодитоор харагч: аль ялсан нь өөрийгөө сайн тал нь гэдэг биз дээ?

***

-Таны гар хугарчээ
-Эмч ээ, би үхэх үү?
-Yгүй дээ
-Би үхэшгүй мөнх юм уу?!

Ачаалж байна
Зочны үнэлгээ
3.25 (8 votes)

Сэтгэгдэл бичих