hogjiltei zurag

Инээхийн хориглохгүй

~Инээхийн хориглохгүй~

Чукча эрийг хоёр нохойн хамтаар сансарт нисгэжээ. Хэсэг хугацааны дараа нислэгийн удирдах төвөөс тушаал өгч байна гэнэ.
–Шарик өмнөө байгаа улаан товчлуурыг дараарай, Банхар хажуудаа байгаа бариулыг доош нь дар. Чукча чи хоёр нохойгоо хооллоод, өөр юунд ч гар хvрч болохгүй шүү.

***

Алт хулгайлаад нуусан чукча эрийг байцаах гэтэл хэл нэвтрэлцдэггүй. Орчуулагч дуудав.
-За чукча, чи тэр алтыг хаана нуусан бэ? Чукча:
-Хэлэхгүй ээ. Орчуулагч:
-Наадах чинь хэлэхгүй гэнээ.
-Алт хаана нууснаа хэлэхгүй бол буудаж ална гэж хэл. Орчуулагч:
-Чамайг алтыг нь нуусан газраа зааж өгөхгүй бол буудаж ална гэж байна. Чукча:
-Би алтыг урцныхаа үүдэнд булчихсан. Орчуулагч:
-Наад муу чинь, буудвал бууд би хаана нууснаа хэлэхгүй гэж байна аа…

дар. Чукча чи хоёр нохойгоо хооллоод, өөр юунд ч гар хvрч болохгүй шүү.

***

– Аав аа, Ленин багшийн “Сур сур бас дахин сур” гэж мэргэн үг шүү.
– Тийм ээ, чи яагаад тэгж бодов?
– Би намраас 5 дугаар ангидаа дахиад суух болсон.

Залхуу хүмүүс эртхэн ажлаа дуусгахын тулд шуурхай хийдэг. Дахин засаж залруулахгүйн тулд чанартай хийдэг…

дар. Чукча чи хоёр нохойгоо хооллоод, өөр юунд ч гар хvрч болохгүй шүү.

***

Үргэлж инээмсэглэж бай:
Өөрөө ч урт насална, найзуудаа ч баясгана, дайснуудаа ч уурлуулчихна…

дар. Чукча чи хоёр нохойгоо хооллоод, өөр юунд ч гар хvрч болохгүй шүү.

***

Манай гарагийн 16 нийтлэг хууль:
Механик засварын хууль – Гар тосоор бохирдсоны дараа хамар загатнаж, бүр шээс хүрдэг.
Таталцлын хууль – Ямар нэг багаж, эрэг, боолт, шрүп газарт унаад хүрэхэд хэцүү газарт оччихдог.
Магадлалын хууль – Хэн нэгний анхаарлыг татах магадлал нь гаргаж буй үйлдэл хэр тэнэг байгаатай шууд хамааралтай.

Дурын тооны хууль – Хэрвээ дугаар андуураад залгавал хэзээ ч утас ярьж байна гэсэн дохиог сонсохгүйн дээр хэн нэгэн нь заавал харилцуураа авч таардаг.
Гэм зэмгүйн хууль – Дугуйны хий гараад ажлаас хоцорлоо гээд захиралдаа хэлж аргалсны яг маргааш өглөө нь дугуй хагарч таардаг.
Гажилтын хууль – Явж буй замын эгнээгээ солих үед түрүүн явж байсан эгнээний машинууд одоо явж буй эгнээнийхээс бүр хурдан явчихдаг. /Бүр дандаа шүү/
Ванны өрөөний хууль – Биеэ усанд бүтэн булхсан байхад утас хангинадаг.
Дотно харилцааны хууль – Бусдад харагдахыг хүсэхгүй хэн нэгэнтэй явж байхад таньдаг хүнтэйгээ таарах магадлал маш ихээр өсдөг.
Үр дүнгийн хууль – Хэн нэгэнд энэ ажиллахгүй хэмээн батлах гэж оролдох үед ажиллачихдаг.
Био механикийн хууль – Хэр их загатнах нь хүрч авах гэж байгаа зүйл хэр хол байгаатай урвуу хамааралтай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих