funny_photo

Инээд нь гайхамшигтай ЭМ

~Инээд нь гайхамшигтай ЭМ~

Хоёр зөнч тааралдав:
-Чи дараа долоо хоногт олз омог ихтэй байх юм байна, харин би яахаар байна хө?

***

– Йогууд яагаад хадаасан дээр хэвтэд юм бэ?
– Шруп дээр хэвтэж байгаад зоогдчихвол босоход хэцүү шдээ.

***

– Найз охин гар утасныхаа кодыг хэлэхгүй бол сална гээд байх юм.
– Хэлчихээч дээ, найз охиноо нэг муу кодноос болж алдалтай нь биш дээ.
– Хэлэхгүй бол нэгийг алдана. Хэлчихвэл тавыг алдах болчихоод байна аа!

***

Би Лексуст хайртай, Лексус надад хайртай. Гэхдээ миний цалин бид хоёрын хайрын эсрэг байгаа…

***

– Чи том болоод ямар хүн болох вэ?
– Уг нь аавынхаа халааг үргэлжлүүлье гэсэн юм. Даанч ирээдүйд авилгыг улам чангалах бололтой.

***

– Байна уу? 2 настай хүүхэд хэдээр авах вэ?
– 300,0-аар авч байна.
– Хоёрыг өгвөл хямдрах уу?
– Сайн байна уу? 5 дугаар ангийн хүүхэд авч байгаа юу? Гайгүй сайн хүүхэд байгаа…
– Үзэж байгаад авна даа. Маргааш өглөө аваад ир…
Энэхүү яриа цэцэрлэг, сургуульд болжээ.

***

Нисч буй галуу, нохойн үүрэнд орсон туулай, нохой, наранцэцэг

***

– 5+8 хэд вэ? Хурдан хариул!
– 23
– Тэнэг юм уу? 13 шд
– Та хурдан гэсэн болохоос зөв хариул гээгүй биз дээ?

***

Охидын уриа:
Хөөрхөн харагдаж байвал хөлдөж үхсэн ч яах вэ.
Хөвгүүдийн уриа:
Хөөрхөн охинтой хөлдөж үхсэн ч яах вэ!

***

– Мөнгөө хаана байгааг хурдан хэл. Тэгэхгүй бол чамайг үгүй хийнэ!
– Үнэнийг хэлбэл намайг яах ч үгүй биз?
– Амлаж байна. Яах ч үгүй.
– Банкинд байгаа.

***

– Хямрал манайд нөлөөлөхгүй
– Яагаад?
– Хямралаас өмнө ч манайд ажил хийдэг хүн байгаагүй юм чинь.

***

Уучлаарай, таны залгасан дугаар холбогдох боломжгүй тул та түр хүлээгээд дахин залгана уу…
– Битгий худлаа яриад бай Доржоо,
– Үнээн, үнэн.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих