hoton-shuwuu

Хотон шувууны толгойтой хошуу зарах гэж байжээ

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ сарын 8-нд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн “Х” нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтны жагсаалтад орсон хотон шувууны толгойтой хошуу хоёр ширхгийг зарах зорилгоор гэртээ хадгалж байсан гэмт үйлдлийг илрүүлжээ.

Ийн “Х”-г Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих