tshunh

Муур биш харин ЦҮНХ…

Үргэлж өвөрмөц сонин зүйлс сэдэж, хэрэгжүүлж байдаг япончууд загварын салбарт шинэ өнгө төрх нэмээд байна. Яг л амьд муур мэт харагдах цүнхийг бүтээгээд байгаа Японы загвар зохион бүтээгчид үүнийгээ дуудлага худалдаагаар борлуулж байна. Нэг бүр нь дунджаар 700 америк доллараар үнэлэгдэж буй цүнхнүүдийг дэргэдээс нь харахад яг л амьд муур мэт харагддаг байна. Япончууд мууранд дуртай ард түмэн учир цүнхийг заавал муурны хэлбэртэйгээр бүтээхийг зорьсон ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих