nogoo

Иргэдийг бухимдуулад байсан ногооны үнэ буурлаа

Сүүийн үед хүнсний ногооны үнэ тэнгэрт хадсан гэхэд болно. Тэгвэл Төмс, лууван, байцай, манжин, сонгино зэрэг өргөн хэрэглээний хүнсний ногооны шинэ ургац гарснаар иргэдийг бухимдуулаад байсан ногооны үнэ хямдарчээ.

Нийслэлийн статистикийн газраас долдугаар сарын 29-нд монгол төмс 2045 төгрөг, лууван 2444 төгрөг, байцай 2920 төгрөгт хүрч үнэ нь нэмэгдсэн бол манжингийн үнэ 3129 төгрөг болж хямдарсан тухай мэдээлж байсан юм.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Барс болон Хүчит шонхор худалдааны төвд төмс кг нь 800-1000 төгрөг, лууван 1000-1500 төгрөг, байцай 1000-1300 төгрөг, сонгино 2000, шар манжин 2500, хүрэн манжин 1200, сармис 5000 төгрөгийн үнэтэй байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих