gaihamshigt-50

“Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” номын нээлт болно

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын санаачилгаар “Улбар” паблишингаас эрхлэн гаргасан “Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” номын нээлт, уран зургийн үзэсгэлэн өнөөдөр /2020-01-09/ 17:00 цагт “MN17” арт галерейд болно.

“Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” зурагт номонд Монгол Улсын түүхэнд өөрийн “дүр”-ээ тодоор үлдээж буй өөр өөр салбарын түүчээ, тэмцэгч эмэгтэйчүүдийн түүхийг хүүхдэд зориулан үлгэрийн хэлээр хүүрнэж, бэсрэг өгүүллэг маягаар буулгажээ.

Үүнээс гадна уран зургийн үзэсгэлэнгээр дээрх номын гол баатруудыг зурсан 26 зураачийн хамтарсан бүтээлийг толилуулах бөгөөд энэ үеэр ахлах ангийн охидод зориулсан технологи, инженерийн салбарын мэргэжил танилцуулах өдөрлөг, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан “Хүүхдэд урлагийн боловсрол олгохын ач холбогдол” хэлэлцүүлэг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болох аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих