Beijing

Бээжин хот дахь коронавирусийн нөхцөл байдал

Бээжин хот дахь коронавирусийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Та бүхэнд мэдээлэл хүргэж байна.

Бээжин хот дахь коронавирусийн нөхцөл байдал:

Бээжин хотод 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар халдвар авсан 589, нас барсан 8, гаднаас тээвэрлэгдэж ирсэн 173, эдгэрсэн 491 тохиолдол бүртгэгдсэн байна.

~Бээжин хот дахь коронавирусийн нөхцөл байдал~

Хэрэгжүүлж байгаа арга хэмжээ:

Бээжин хотод хорио цээрийн дэглэм харьцангуй суларсан боловч тодорхой хязгаарлалтууд хэвээр байна. Ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллагад нэвтрэхээс өмнө биеийн халуун үзэх, гар утсаар QR code уншуулж сүүлийн 14 хоногт Бээжин хотоос гараагүй талаарх мэдээллийг шалган нэвтрүүлж байна.

Ихэнх төрийн байгууллага хэвийн ажиллаж эхэлсэн бөгөөд их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн хичээл хурал цуглаан цахим хэлбэрээр явагдаж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих