huuhdiin-huchirhiilel

Хүүхдээ зодож шийтгэх нь ХҮЧИРХИЙЛЭЛ

    Бага насны хүүхдээ хүмүүжил болоод зөв хандлагад хэрхэн хэвшүүлэх вэ хэмээн санаачирч сууна уу. Ингэхдээ тэдэнд бодлогүй үг хэлж, хатуу гараар хүмүүжүүлэх гэж буй юм биш биз.Эцэг эхчүүд ядарч хямарсан үедээ эсвэл хүмүүжлийн арга гэж үздэгийнхээ улмаас хүүхдээ загнан дарамталж, зодож шийтгэдэг. Гэвч…

Зодож шийтгэх, сэтгэл санаагаар дарамтлах болон бусад хүчирхийллийн арга нь маш их хор уршигтай.

  • Хүүхдийн бие махбодыг гэмтээдэг
  • Өөртөө итгэх итгэлийг нь бууруулдаг
  • Хүүхдийг аймхай, халирамхай болгодог
  • Хүүхдийн түрэмгий догшин байдлыг өөгшүүлэн дэвэргэдэг
  • Уур, эсэргүүцлийг төрүүлж, эцэг эх-хүүхдийн харилцаанд муугаар нөлөөлдөг.
  • Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны эсрэг шийтгэл нь бидний хүүхдүүддээ зааж сургахыг хүсдэг зүйл БИШ юм.

Хүмүүжүүлнэ гэдэг бол зааж сургана гэсэн үг юм. Хүмүүжлийн эерэг арга нь хүүхдийн аюулгүй орчинд өсч хүмүүжих, хүчирхийллээс хамгаалуулах, сурч хөгжих явцдаа оролцох эрхийг хүндлэн, хүүхдийн зан үйлийг удирдан чиглүүлэх сургалтын арга барил, хандлага юм.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих