Олон улсын жүдо бөхийн 2020 оны уралдаан тэмцээн энэ долоо хоногт Израилийн Тель-Авивт эхлэх билээ. Гэхдээ 80 гаруй орны хэдэн зуун жүдоч өрсөлдөх уг тэмцээнд Монголын баг тамирчид оролцохгүй.
Учир нь үүнтэй яг ижил хугацаанд буюу нэгдүгээр сарын 24-27-нд УАШТ Орхон аймагт болох гэж байгаа юм.
“Токио-2020” олимпын жилийн эхэнд болж бнөуй тус тэмцээнд амжилттай оролцсон жүдочид олимпын дэвжээнд өрсөлдөх эрхээ авах тул ширүүхэн болох нь мэдээж.
Улмаар манай шилдэг жүдочид ирэх хоёрдугаар сарын 8-9-нд Парист болох “Их дуулга” тэмцээнд 21 хүнтэй багаа илгээх юм.