Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээл 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, их, дээд сургууль, коллежийн хичээл 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эхэлнэ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгах болон бүх шатны боловсролын байгууллагын хичээл эхлэхтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.