Хятадын Хэнань мужийн “Дагины уруул” цайны компанийн охид цайны навчийг амаараа түүж хүзүүндээ зүүсэн бяцхан саванд цуглуулдаг байна. Энэ нь нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй амаараа навч түүж хамгийн амттай цайг хийдэг байсан домгийг гүйцэлдүүлж байгаа хэрэг ажээ.
Компани жил бүр тус ажилдаа охидуудыг сонгон шалгаруулж авдаг бөгөөд царай зүс сайтай, элдэв сорив шархгүй, ариун байхыг шаарддаг байна. Мужийн ихэнх эмэгтэйчүүд тэр компанид ажиллаж байжээ.
“Дагины уруул” цай Хятадын хамгийн их борлуулалттай цайнуудыг нэг юм.