7df10135-06f4-4c52-817a-b1b07294eb51

Хамгийн сонирхолтой АРВАН шорон

  1. Болив: Камераа худалдаж авдаг шорон
    d2fb0760-d0aa-4795-9ad1-9d662b8ad3c6

    Боливын Ла Паз хотод байдаг энэ хорих газарт ял эдлэхээр шүүхийн тогтоол сонссон гэмт хэрэгтэн нь шоронгийн камераа худалдаж авдаг гэнэ. Мөнгөтэй л бол энд хаан шиг амьдрах бүх нөхцөл бүрдсэн бөгөөд хамгаалалтын хаалгыг нь давав уу үгүй юу хүүхдийн тоглоомын талбай, ресторан, үсчин, зочид буудал бий.
    Хоригдлууд камер авахын тулд ногоо зарахаас эхлээд тааралдсан ажлаа хийж мөнгө олдог. Камер нь $1000 – $1500 ам.доллар байх ба угаалгын өрөө, гал тогоо, зурагттайгаас гадна зай талбай ихтэй байдаг. Нэгэнт камераа худалдаад авчихсан бол ялаа эдэлж дуустал эндээ амьдарна. Харин камер авч чадаагүй нь зай багатай умгар өрөөнд чихцэлдэн ялаа эдэлж дуусгадаг гэнэ. Шоронд 1500 гаруй иргэд аж төрж хийсэн хэргийнхээ шийтгэлийг эдэлдэг.

     

  2. Филиппин: Бүжигчин хоригдлуудтай шорон
    7df10135-06f4-4c52-817a-b1b07294eb51

    Дэлхийн хамгийн шилдэг бүжигчин хоригдлуудтай Себу шоронг хамгийн энтертайнментлаг гэдгээр нь хүн бүр мэднэ. Бусад шоронд хашаа тойрч гүйлгэх, сагс тоглуулах зэрэг дэглэмтэй байдаг бол энд эдгээр дасгалыг бүжгээр сольж эрс шинэчлэл хийсэн юм. Шоронгийн хоригдлууд бүжгийн үзүүлбэрээрээ буяны болон соёл урлагийн олон тоглолт арга хэмжээнд оролцдог бөгөөд хоригдлуудтай зураг авахуулах, шоронтой холбоотой бэлэг дурсгалын сувенир зэргийг худалдаалдаг. Тэд энэ санаагаа “Шоушенкаас оргосон нь” киноноос олсон бөгөөд хамгийн алдартай бүжиг нь Майкл Жексоны “Thriller” гэнэ.

     

  3. Гернси: Хамгийн жижигхэн шорон
    bff586b9-d5b3-48ed-809c-662e0afbbba8

    Гернсигийн Сарк арал дээр байдаг энэ шорон дэлхийн хамгийн жижигхэн хорих газар юм. Ердөө хоёр л хоригдлыг засан хүмүүжүүлэх чадалтай шоронгийн барилгыг 1856 онд бүтээн байгуулжээ. Хөнгөн шийтгэлтэй хоригдлуудыг засан хүмүүжүүлдэг шоронд хүнд гэмт хэрэгтнийг удаан байлгадаггүй.

     

  4. АНУ: Чанга дэглэмтэй “ADX” шорон
    f01b2907-34d6-4d73-8b45-dcaf9b83f906

    Дэлхийн хамгийн чанга дэглэмтэй шоронгоор нэрлэгддэг ADX шоронг 1994 онд байгуулжээ. Хоригдлуудыг долоо хоногт 9 цаг л камераас нь гаргадаг бөгөөд хэнтэй ч ярихыг, холбоо тогтоохыг зөвшөөрдөггүй. Нарны гэрэл барагтай л бол тусахгүй шоронд хоригдлууд камертай хүссэнээ хийх боломжтой ба хоолыг нь камерт нь өгдөг гэнэ. Хүнд гэмт хэрэгтэй ялтангуудад зориулсан чанга дэглэмтэй шоронд 550 хоригдлыг засан хүмүүжүүлдэг. Энд удсан хүмүүс ганцаардаж сэтгэл мэдрэлийн өвчтэй болох нь энүүхэнд ажээ.

    5. АНУ: Хамгийн алдартай шорон

    936d6444-5955-4072-bab8-8347b990d51b

    Сан Франциско эргийн Алкатраз арал дээр байдаг энэ хорих газрыг дэлхийн хамгийн алдартай шорон гэдэг. Хамгаалалт сайтай шоронгоос маш олон хоригдол оргохоор завдаж байсан ч ганц ч чадаагүй юм. 336 хоригдлыг засан хүмүүжүүлэх багтаамжтай Алкатразын шорон олон кино дээр гардаг бөгөөд өдгөө жуулчдын хамгийн их очдог газруудын нэг болжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих