Хүүхдэд хамгийн чухал хэрэгцээтэй тоглоомуудыг мэргэжилтнүүд тодруулжээ.
Нялхсын тоглоом
- Тоглоом хэдий тодорхой бус байна, төдий чинээ түүгээр тоглох хувилбаруудыг хүүхэд сэтгэн олдог сайн талтай. Ийм универсал тоглоом хүүхдийн идэвхи болон сониуч занд маш их түлхэц өгдөг. 0-12 сартай хүүхдэд заавал байх ёстой тоглоомууд гэж бий.
- Шажигнуур тоглоом. Хөдөлгөөний эвсэл, анхаарал төвлөрүүлэлт, юмыг хараагаараа болон сонсголоороо хүлээн авах чадварыг нь хөгжүүлдэг.
- Хүүхдийн ор болон тэргэнд, дээрээс нь унжин эргэлддэг тоглоом. Ийм тоглоом харааг нь идэвхжүүлж өгч тод юман дээр хараагаа тогтооход сургадаг. Тойргоор эргэдэг тоглоом нь хараанаасаа алдалгүй дагуулан харах дасгал болдог.
Унтдаггүй хүүхэлдэй. Бүлтийсэн том нүд бүхий хөгжилтэй царайтай энэ хүүхэлдэй үе үеийн хүүхдийг “өсгөсөн”, одоо ч үнэ цэнээ алдах болоогүй. Яаж ч хөдөлгөсөн дон дон хэмээн дуугарч босож ирэх нь хүүхдийг маш их баясган хөөрүүлдэг бөгөөд нэг хэсэгтээ хүний “орлогч” болдог. - Өнхрүүшүүдийг өнхрүүлж болно, хооронд нь мөргөлдүүлж болно, сэгсэрч дуугаргаж болно. Энэ бүхнийг хүүхдүүд судлан нээж, идэвхтэй ашиглан тоглодог. Заавал өнхрүүш биш, янз бүрийн хэлбэртэй байж болно.Тоглоомнуудаа өөр өөрөөр дуугарч байгааг нь анзаарч жиших, ижил дуугарч байгааг нь хослуулан ялгах, хамгийн чанга дуугарч байгаагаас нь эхлээд дарааллуулж тавих гэх зэргээр олон зүйл сэдэх боломжтой бөгөөд энэ бүхэн нь хүүхдийн сэтгэхүйг их сайн хөгжүүлдэг.