stve-mark

Баячуудын сонирхолтой хоолны зуршил

   Дэлхийн тэрбумтан хүмүүс зоогондоо юу иддэг бол. Үнэтэй ресторан, үнэтэй хоол тэдний сонголтын номер нэг хэрэглээ мөн үү. Тэд юу идэж байдгийг мэдээрэй.  Хүн баян болж болох ч хэрэглээ нь тэр чинээгээрээ үнэтэй болох албагүй юм.

  1. “VIRGIN” группын ерөнхий захирал Ричард Брансон өдөрт 20 аяга цай уудаг. Тэрээр цайг нэн түрүүнд тавьдаг. Хаана ч орсон, хаана ч явсан цай л уухыг зорьдог. Түүний амьдралыг Англи цайгүйгээр төсөөлөх аргагүй. Тэр бол үнэхээрийн цайсаг хүн.
  2. “Amazon” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жефф Безос өөрийгөө эрүүл хооллохыг хичээдэг. Гэхдээ тэрээр хэдхэн төрлийн хүнсийг байнга хэрэглэдэг. Үүнд төмс, гахайн мах, ногоон сармистай тараг, чанасан өндөгтэй наймаалж л иддэг.
  3. “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс өдөрт 3-аас 4 лааз калоргүй кола уудаг байна. Кола түүнд эрч хүч авчирдаг, сэргээгч ундаа болдог ажээ.
  4. “Apple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс бол цагаан хоолтон. Тэр багаасаа л жимс, ногоо, үр, тариа хэрэглэж ирсэн. Тэрээр хэдхэн хүнсийг л хоолондоо байнга хэрэглэдэг бөгөөд хэзээ ч түүнээсээ уйдаж байгаагүй.
  5. “Facebooк”-ын үүсгэн байгуулагч Марк Цукерберг ямаа, гахай, тахиа, хавч идэх дуртай. Хамгийн сонирхолтой нь тэрээр үргэлж өөрөө хоол хийж иддэг.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих