bank_2244997b

Америкт болсон ТАТАР ажиллагаа

“Татар ажиллагаа” хэмээх банк дээрэмддэг бүтэлгүй залуусын тухай Монголын уран сайхны кино бий. Тэгвэл бодит амьдрал дээр АНУ-д ийм нэгэн хэрэг болж байжээ.

Америкийн Калифорни дэх “Макдоннель Дуглас” бол сансрын технологи болон нисэх онгоц хийдэг компани юм. Энэ компанид ажилладаг гурван залуу ойролцоох банкыг цайны цагаараа дээрэмдэх төлөвлөгөө гаргажээ. Компани ажилчдаа өөр улс руу очиж ажиллах томилолт гаргаж өгсөн учир дараа нь тэр гурав онгоцондоо суухад л бүр мөсөн зугтах боломжтой байв.

Төлөвлөсөн өдөр ч ирж цайны цаг нь ч болжээ. Тэр гурав ч ажилчдад харагдалгүй сэмхэн гарч багаа зүүн банк руу орсон байна. Тэдний төлөвлөгөө өөлөх зүйлгүй байсан учир банк дээрэмдэхэд ямар ч алдаа гарсангүй. Тэр гурав ажил руугаа буцан очиж онгоцондоо суухад л бүх зүйл болох байлаа.

Хотын гудмаар нэг ч цагдаагийн машины дуу дуугарахгүй, тэднийг ямар ч цагдаа хөөсөнгүй. Тэд гайхалтай ажилласан гэдэгтээ итгэл төгс байлаа. Ингээд ажил дээрээ ирж онгоцондоо суухын өмнө тэр гурвыг цагдаа нар бүслэн баривчилжээ.

Гэмт хэрэг төгс болсон тэр гурав нэг зүйл дээр алдсан болохоо мэджээ. Тэр нь ажлаас гарахдаа энгэртээ зүүсэн пайзаа хэн ч аваагүй байв. Тэр пайзан дээр нэр, албан тушаал, ажилладаг газар гээд бүх зүйл байсан байна. Банканд байсан ажилчид болон бусад хүмүүс тэр гурвын нэрийг цагдаа нарт нэгэн дуугаар хэлж байсан гэдэг.

Ажлын цайны цагаар яаран сандран ирсэн тэр гурав багаа зүүж амжсан хэдий ч энгэртээ байнга байдаг пайзаа тоохоо ч больсон байжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих