Harh-ATM-uhav

Харх АТМ машинд мөнгө идэн амьдарч байжээ

Энэтхэг улсын төрийн банкны нэгэн АТМ /автомат теллерийн машин /-д харх амьдардаг байжээ. АТМ-ы мөнгө дуусах хугацаанаасаа өмнө дууссан гэсэн мэдээлэл ирсэн байна. Банкны ажилчид очиж шалгахад дотроос нь үхсэн харх олсон байна.

Харх удаан хугацааны туршид АТМ-д мөнгө идэн амьдарч байжээ.  Амьдарч байх хугацаандаа 1.3 сая рупи буюу 18,500 доллартай тэнцэх мөнгийг мэрсэн байна.

“АТМ эвдэрч хэд хоногийн турш ажиллаагүй юм. Манай техникийн ажилтнууд онгойлгоод үзтэл шоконд ормоор зүйл болсон байсан. Үйрмэг болсон мөнгөн тэмдэгт, үхсэн хархтай цуг олдсон. Бид энэ ховор тохиолдлыг шалгаж үзээд дахин ийм зүйл тохиолдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан” гэж Энэтхэгийн Төрийн банкны Тинсуки бүсийг хариуцсан менежер Чандар Шарма Reuters агентлагт ярьжээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих