saran-deerh

Сонингийн борлуулалтыг нэмэгдүүлсэн заль

1835 онд Нью-Йоркийн “Sun” сонин Саран дээрх амьдрал, соёл иргэншил илрүүлсэн тухай цуврал материалыг нийтлэгдэх болжээ.

Нийтлэлд “Залуу одон оронч Жон Гершель маш хүчтэй дуран авай зохион бүтээж, түүнийгээ бичил дуранд холбосноор өчүүхэн жижиг деталиудыг ч хүртэл нарийн сайн ажиглах боломжтой болжээ. Энэ дурангаараа эрдэмтэн саран дээр ганц эвэрт, сүүлгүй минж, нисдэг хүмүүсийг харж чаджээ…” гэх мэт олон санаанд багтамгүй зүйлийг бичих болжээ. Нийтлэл шуугиан дэгдээж, сонины борлуулалтын тоо ч эрс нэмэгдсэн байна.

Яваандаа энэ үйл явдал худал гэдэг нь батлагдаж сонингын борлуулалтыг сайжруулах заль байсан гэдэг нь тогтоогджээ. Гэвч үүний дараа ч тус сонингийн борлуулалт унаагүй байна. Ингэж Америкын алдарт “Sun” сонин олонд танигдсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих