Өмнөд Африкын гэрэл зурагчин Петер Хюго Нигерийн Лагос хотноо явж байгаад сонирхолтой зүйлийг олж харсан байна. Гинжээр оосорлосон цөөвөр чоно хөтөлсөн залуустай гудамжинд таарсан аж. Ийнхүү сониуч зурагчин тэдэнтэй уулзаж, найм хоногийн турш тэдний амьдралын хэв маягаар амьдарч.
Анх тэд зэрлэг цөөвөр чоныг барьж сургадаг байсан ч хэтэрхий аюултай байсан учир цөөвөр чонын бэлтрэгүүдийг үүрнээс нь хулгайлж гаршуулдаг болсон байна. Ингэх нь тэдний хувьд зарим нэг ажлыг бүтээхэд хялбар болсон байна. Цөөвөр чонотой залуусын ихэнх нь банкны дээрэмчин, бие хамгаалагч, хар тамхины наймаач, өр цуглуулагчийн ажил хийдэг юмсанж.