nasan-turshiin-bolowsroliin-tow

Насан туршийн боловсролын төвийн захирлуудтай уулзалт зохион байгуулав

Насан туршийн боловсролын үндэсний төвөөс 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцтай танилцах, 9 дүгээр сарын 1-нээс эхлэх Монгол хэл, соёлын сургалтыг зохион байгуулах чиглэл өгөх зорилгоор дүүргийн Насан туршийн боловсролын төвийн захирлуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын Насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Х.Энхбаяр оролцож Монгол улсын засгийн газраас боловсролын талаар баримталж байгаа чиглэл, БШУЯ-ны зүгээс хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулсаны дараа Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг Дүйцүүлсэн сургалтын хөтөлбөр шинэчлэн боловсруулах ажлын явц, хичээлийн шинэ жилийн онцлог, хэл соёлын сургалтыг хэрхэн зохион байгуулах ажлын талаар мэдээлэл хийж, хамтран санал солилцлоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих