Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “Харшлын эсрэг хамтдаа” уриан дор 5 дахь жилдээ хэрэгжиж буй “Шарилжгүй Улаанбаатар-5” аяны хүрээнд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эзэмшлийн талбай дахь шарилж, хөл газрын ургамлыг устгах ажлыг зохион байгууллаа.
~“Харшлын эсрэг хамтдаа” уриан дор шарилжгүй Улаанбаатар аян үргэлжилж байна~
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус аян нь 2 үе шаттайгаар явагдах бөгөөд эхний үе шат энэ оны 7 дугаар сарын 16-30-нд, хоёр дахь үе шат ирэх 8 дугаар сарын 10-25-ны хооронд болж байна. Энэ нь хөл газрын ургамал дохиураа гүвэхээс өмнө болон бүрэн нахиалсны дараа тус тус хадаж, тайрч авдаг.