gar-ariutgah-bulan

Коронавирусийн халдварын улмаас “гар ариутгах булан” тохижуулжээ

Шинэ коронавирусний халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлж шүүхүүд “Гар ариутгах булан” тохижуулжээ. “Гар ариутгах булан”-д гар ариутгагч, ариутгах нэг удаагийн хэрэгсэл, шинэ коронавирусний халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зөвлөмж байршуулсан байна.

Мөн шүүхээр үйлчлүүлэгчдийн биеийн халууныг зайнаас хэмжиж, маск зүүх шаардлагыг тавьж байгаа юм.

~Коронавирусийн халдварын улмаас “гар ариутгах булан” тохижуулжээ~

Шаардлагатай тохиолдолд шүүхийн Тамгын газраас үйлчлүүлэгчдээ маскаар хангаж байна. Шүүхийн байр, шүүх хуралдааны танхимыг ариутгалын зөөврийн гэрэл (зөөврийн кварц)-ээр ариутгаж байгаа аж.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих